Шууд Chart

Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2024-02-17 16:11:14

Онцгой байдлын байгууллагад 15:00 цагийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон 7 дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчид Ховд аймгийн Алтай суманд өчигдөр буюу 16-нд сураггүй болсон нэг иргэн болон Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй иргэнийг эсэн мэнд оллоо.

Харин Ховд аймгийн Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд тус бүр 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг, Булган аймгийн Бүрэгхангай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Төв аймгийн Лүн суманд бүртгэгдсэн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна   
Үзсэн: 2643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй