Орон нутаг дахь зам 2024 оны 02 дугаар сарын 17-ны 14:00 цагийн байдлаар:
Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин, Сайхан, Булган, Улаанхус багууд руу явах болон Булган сум руу очих Улаагчны даваа, Индэртийн хавцал хаагдсан,
Завхан аймгийн Баянтэс, Тэс сумууд цас их орны улмаас сумаас орох гарах хөдөлгөөн хаагдсан. Баянхайрхан сумын Төөнөтийн даваа, Нөмрөг сумын Баруун даваа, Тэс Зээрэнгийн хөндий, Цагаанхайрхан сумын Ганцын давааны замууд хаагдсан.
-Ховд аймгийн Мөст сумын Бага-Улаан гэх газар хаагдсан.
- Увс аймгийн Давст сумаас Боршой боомт орох зам хаагдсан.
- Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Цагаан-Овоо, Баян-Овоо, Хэрлэн сумуудад цасан шуурга шуурч байна.
-Дорноговь аймгийн Эрхэт сумаар цасан шуурга шуурч байна.
- Сүхбаатар амгийн ихэнх сумдаар цасан шуургатай байна.
- Хэнтий аймгийн ихэнхи нутгаар салхитай, зарим нутгаар цасан шуургатай байна.
- Бусад аймгуудад зам, даваа харьцангуй гайгүй, цас ороогүй боловч нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.
Мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг дагаж түр хугацаанд холын замд гарахаас татгалзана уу.

| Мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг дагаж түр хугацаанд хол замд гарахаас татгалзана уу | ||
| Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.