Шууд Chart

Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөн хязгаарласан хэвээр байна

2024-02-18 12:23:20

Авто замын хоёр компани техниктэйгээ, "Эрдэнэс Тавантолгой" ХК машин механизмаа, аймгаас Онцгой байдлын газрын 4 техник 11 алба хаагч, Гурвансайхан нисэх буудлын 1 техник 2 алба хаагч зэрэг бүрэлдэхүүнтэй баг нэмэлтээр замын зорчих хэсгийн мөстсөн хэсгийг аюулгүй болгох, замын нөхцөл хүндэрсэн осол аваар гарч байгаа хэсгүүд дээр өнөөдөр ажиллана.
 
Зорчигч та бүхэн амь нас эд хөрөнгө аюулгүй байдлаа бодож хязгаарласан цаг хугацаанд хүндрэл учруулахгүй байхыг хүсье. 
 
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын нөхцөл байдал болон Аймаг, сумын онцгой комисс шуурхай штабын зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар удахгүй мэдээлнэ гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөн хязгаарласан хэвээр байна  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй