Шууд Chart

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 сая тун тусламжийн вакцин ирэх 7 хоногт ирнэ

2024-02-18 13:15:40

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 сая тун тусламжийн вакцин ирэх 7 хоногт ирнэ.

Улсын хэмжээнд 7 аймгийн 23 суманд 32 голомтод 234 өрхийн нийт 7226 толгой мал өвчилсөн. Үүнээс 388 толгой хонь устгаж, 2496 толгой хонь шинж тэмдэг арилсан, 4372 толгой хонь тусгаарлалтад байна.

Нийт 5 аймгийн 20 суманд 28 голомт хорио цээрийн дэглэмтэй, 3 сумын 3 голомт хязгаарлалтын дэглэмтэй байна.

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 8 аймгийн 26 суманд 623,600 толгой бог хамруулахаас 492,822 толгой бог хамруулж, 69.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улсын хэмжээнд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц дуусаж, Биокомбинатын вакцин үйлдвэрлэл технологийн дагуу 5 дугаар сараас гарах бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газраас урьдчилан сэргийлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор ОХУ болон Йордан улсаас тусламж хүссэнээр Йордан улсын JOVAC компани 1 сая тун вакцины тусламж үзүүлэхээр болоод байна.

Тусламжийн вакцин ирэх 7 хоногт Монголд бууж, эрх бүхий лабораторийн шалгалтад хамруулсны дараа эрсдэлтэй бүсийн өвчлөмтгий малыг дархлаажуулж, өвчний тархалтыг зогсоох арга хэмжээг авч эрчимжүүлэн ажиллана гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 


Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 сая тун тусламжийн вакцин ирэх 7 хоногт ирнэ  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй