Шууд Chart

Шинжлэх ухааны салбарынхан өөрсдийгөө сурталчилна

2014-08-20 14:14:50

Шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд өөрсдийн үйл ажиллагаагаа нийгэмд сурталчилах   үүрэг хүлээлээ. Энэ үүргээ хэр зэрэг биелүүлснээр нь ажлынх нь гүйцэтгэлийг дүгнэдэг байхаар болж байна.
               
Өнөөдөр шинжлэх ухааны салбарт    улсын болоод хувийн 70 орчим хүрээлэн   бий.   Үүний 21 нь ШУА-ын харъяа бол, ес нь хувийнх, үлдсэн нь яам их дээд сургуулийн хүрээлэнд  харъяалагддаг юм байна.

Эдгээр байгууллагад нийтдээ 1600 орчим эрдэмтэд судалгаа шинжилгээний ажил хийж байна. Өөрийн мэдлэгээ хадгалаад байх бус, олон нийтэд   түгээж, үнэ төлбөргүйгээр лекц   унших зэргээр нийгэмдээ идэвхи оролцоотой байдаг гадны улс орнуудын   эрдэмтэдийн жишээ олон байдаг байна. 

Харин манайд насаараа цалин авах тухай яриа л дуулддагаас бус  олон нийтэд нөлөөлөх, хүүхэд багачуудад шинжлэх ухааныг  танин мэдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа нэгдсэн бодлого байхгүй байгаа гэж ШУА-ын   Шинжлэх ухааны бодлогын газрын дарга Н. Даваасамбуу ярьсан юм.  


Шинжлэх ухааны салбарынхан өөрсдийгөө сурталчилна  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй