АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви төлөөлөгчдийн хамтаар өчигдөр буюу 2024 оны 02 дугаар 26-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зочилж, яамны бодлого, үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл өгч, талууд харилцан санал солилцов.
Эх сурвалж: УУХҮЯ
| Геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын бодлого, түүнд тавих хяналтын үйл ажиллагаатай танилцав | ||
| Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.