Шууд Chart

Autobox аппликейшнаас 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой

2024-03-03 10:53:25

Autobox аппликейшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэг дээр суурилан шилжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Autobox аппликейшнаас одоогоор нийт 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой.

Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгнө.

Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэнэ.

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах бүрэн боломжтой.

Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлнө. Жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэж болно. 

Эх сурвалж: ЗТХЯ


Autobox аппликейшнаас 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой  
Үзсэн: 1665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-06-03 10:31
Сайн байна уу миний энэ аппликейшинрүү нэвтэрхээр уншихгүй орохгүй байхын. Учир юунд байна е.mongoliagaa newter geed xolbogdoxgvi bna
50000 [127.0.0.xxx] 2024-03-03 23:33
Сайн байна юу хийж байна вэ уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага
50000 [127.0.0.xxx] 2024-03-03 23:31
Сайн байна уу
50000 [127.0.0.xxx] 2024-03-03 23:30
Мөнгө

Бидэнтэй нэгдээрэй