Шууд Chart

НОБГ: Гал түймэрт өртөж гурван иргэн амь насаа алдлаа

2024-03-04 11:19:00

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:53 цагт ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
 
Уг гал түймэрт өртөж 33-45 насны гурван иргэн нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
 
Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж буй гал түймрийн дуудлага мэдээллийн 80 гаруй хувийг байшингийн дээвэр шатсан дуудлага эзэлж байна.
 
Иймд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөр хохирохоос сэргийлэн, гэр орон сууцныхаа яндан, пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, засаж сэлбэх, ашиглах боломжгүй болсон яндан зуухыг солих, түлшийг хэтрүүлэхгүй байх, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
 

 


НОБГ: Гал түймэрт өртөж гурван иргэн амь насаа алдлаа  
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй