Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн хамт өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллаж батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарт хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгаа талаар танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах уулзалт зохион байгууллаа.
Тус яамнаас салбарын онцлогийг тусгасан хүүхэд хамгааллын бодлогыг батлан хэрэгжүүлж, алба хаагчдын гэр бүл, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлж байна.
Тухайлбал:
Батлан хамгаалах яамны дэргэд Цоглог хүүхдийн цэцэрлэг, Баян-Өлгий аймагт 150 хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид алба хаагчдын хүүхдийн цэцэрлэгийг үе шаттай байгуулахаар төлөвлөж байна.
Цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг нээж байгууллагын албан хаагчдын хүүхдэд болон Баянзүрх дүүргийн зарим хороодын хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна.
Алдар спорт хороо нь байгууллагын албан хаагчдын хүүхэд, Нийслэлийн Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхэд залуусыг хөнгөлөлтэй үнээр суралцуулж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газартай хамтран байгууллагын албан хаагчид тэдний гэр бүлд чиглэсэн сургалт, нөлөөллийн олон талт үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна.
Байгууллагын орчинд хүүхдийн гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хөдөлгөөнт эргүүл” хийдэг.
Хүүхдийн “Шонхор” зуслангийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд залууст эх оронч үзэл, хандлага төлөвшүүлдэг.
Эцэг эхэд “SCHOOL POLICE” хийх хугацаанд чөлөө олгодог зэргээр анхааран ажиллаж байна.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхэд, гэр бүлд чиглэсэн ээлтэй бодлого, арга хэмжээг сайшааж, цаашид хүүхдийн эрхийг хангах, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр:
-Салбарын албан хаагчдын гэр бүл, хүүхдийн эрхийн статистик үзүүлэлтийг нарийвчилж, дүн шинжилгээ хийн, шаардлагатай арга хэмжээг хүүхэд хамгааллын бодлогодоо тусган хэрэгжүүлэх;
-Хүүхэд, гэр бүлийг хамтад нь амралт, сувилалд амруулах зэргээр тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд хамтрах;
-Хүүхэд хамгааллын бодлогыг илүү боловсронгуй болгох;
-Хүүхэд харах үйлчилгээг алслагдсан бүс, цэргийн анги нэгтгэл рүү тэлэхэд хамтран ажиллах;
-Хүүхдийн эрхийн конвенцын 6, 7 дугаар тайлан боловсруулах бэлтгэл ажлыг хангахад анхаарахыг зөвлөлөө.
Эх сурвалж: ХНХЯ
| Монгол Улсын Батлан хамгаалахын салбар хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж байна | ||
| Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.