Зүүн бүсийн аймгуудын иргэдэд 2023 оны намрын чуулганаар Шинэчлэн батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийг танилцуулж, санал солилцох ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж эхэллээ.
Тус ажлын хэсгийг УИХ-ын НББХ-ны гишүүн Ц.Идэрбат ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Монгол Улсын Ерөнхий сайдын
Зүүн бүс хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга
А.Хишигбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
Уулзалтынхаа эхэнд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй уулзаж ажлын зорилгоо танилцуулж, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин, орон нутгийн бодлогын талаар санал солилцлоо.
Эх сурвалж: ХНХЯ
| Зүүн бүсийн аймгуудад хууль сурталчлах ажил Дорнод аймгаас эхэллээ | ||
| Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.