Шууд Chart

Хүүхэд хамгааллын тухай хуулийг Дорнод аймгийн иргэд, төрийн албан хаагчдад танилцууллаа

2024-03-05 09:35:08

УИХ-ын 2023 оны Намрын чуулганаар батлагдсан Хүүхэд хамгааллын тухай /шинэчилсан найруулга/ хуулийг танилцуулах, сурталчлах ажлын хэсэг Дорнод аймгийн Хүүхэд хамгааллын зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, 14 сумын Хүүхэд хамгааллын баг, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтнууд, Засаг даргын дэргэдэх чиг үүргийн 12 агентлагийн албан хаагчдын төлөөлөл нийт 300 шахам төрийн албан хаагчид, иргэдийг хамруулан зохион байгууллаа.
 
Дорнод аймгийн хувьд Хүүхэд хамгааллын багийг дэмжих, тэдний нийгмийн асуудлыг шийдэж урамшуулах зорилготой “Хүүхэд эрдэнэ” төсөл, аймгийн хэмжээнд 12000 гаруй хүүхдийг хамруулж буй хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн “Хүн болох багаасаа” төслийг спорт, авьяас, гадаад хэл, хувь хүний төлөвшил зэрэг нийт 6 чиглэлд хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд хүүхдийн хөгжлийн гурван төвөөр дамжуулан төслийг хэрэгжүүлдэг гэж аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн мэдээлэв.
 
Хүүхэд хамгааллын тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгож, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангах, хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн хэлбэрийг нэмж тусгасан. Ажлын хэсгийн зүгээс хүүхдийн чиглэлээр ажилладаг ТББ, төрийн байгууллага, алслагдсан сумдад ажиллаж буй төрийн албан хаагчид зэрэг олон талын оролцоог хангаж, санал, санаачилгыг тусгасан. хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурталчлах талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өгч, мөн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудалд тулгарч буй асуудал, бэрхшээлийн талаар оролцогчдын саналыг сонслоо.
 
Эх сурвалж: ХНХЯ

 


Хүүхэд хамгааллын тухай хуулийг Дорнод аймгийн иргэд, төрийн албан хаагчдад танилцууллаа  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй