Шууд Chart

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд ХААХҮ-ийн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа

2024-03-05 12:13:29

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зарим   гишүүдийн хамт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарт хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгаа талаар танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон албаны бусад хүмүүс оролцож, хүүхдийн эрхийн хэрэгжилт, бодлого үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Тус яамнаас:

-БШУЯ-тай хамтран Хүүхдийн хоол үндэсний чуулган зохион байгуулж, 35 заалт бүхий зөвлөмжийг гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна;
-Хүүхдийн хоол үйлдвэрлэлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулж, хүүхдийн хоол үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлдэг бөгөөд “ХҮҮХДЭД ЗОРИУЛАВ” хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулсан;
-Салбартаа хүүхдийн хөдөлмөрийг хориглох чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг;
-Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр ХНХЯ, ХГБХХЕГ-тай хамтран ажилладаг;
-Эцэг эхийн зөвлөлийн гишүүн санаачилга гарган ЭХЭМҮТ-ийн цусны тасгийн үүдний хэсэг тохижуулсан;
-Яамны дэргэд албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллаж байгаа зэргийг онцлон, цаашид:
-Салбарын 100 гаруй албан хаагчдыг орон сууцны дэмжлэгт хамруулах
-“Ажлын байрандаа аз жаргалтай аав ээжүүд” хүүхдийн номын сан байгуулах
-Хүнс хөдөө аж ахуй салбарын мэргэжил сурталчлах нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах
-Хөдөлмөр зусланг хөгжүүлэх, стандарт бий болгоход хамтрах зэрэг саналыг танилцуулсан юм.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцан, хэрэгжүүлж байгаа ажлыг сайшааж, дараах зөвлөмж чиглэл өглөө. Үүнд:

-Салбарын онцлогт нийцүүлсэн Хүүхэд хамгааллын бодлогыг батлан хэрэгжүүлэх;
-Хурдан морины уралдаанч хүүхэд, малчдын гэр бүл, хүүхдэд чиглэсэн ажлыг зохион байгуулахад хамтрах;
-Ган, зуд үер зэрэг байгалийн аюулт үзэгдлийн үед малчин гэр бүл, тэдний үр хүүхдэд чиглэсэн хариу арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх;
-Хүүхдийн хөдөлмөрийн судалгаанд үндэслэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүүхдийн хөдөлмөрийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, төсвийг үр дүнтэй зарцуулах нь зүйтэй талаар зөвлөлөө.

Эх сурвалж: ХНХЯ


Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд ХААХҮ-ийн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй