Шууд Chart

Хандив, тусламжийг малчдад хүргэх ажил үргэлжилж байна

2024-03-05 15:56:08

Малчдад туслах хандивын аяны хүрээнд хоёрдугаар сарын 20-ны өдрөөс гуравдугаар сарын 4-нийг хүртэл 41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 2.951.661.237 төгрөг, 5 иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.706.900 төгрөгийн 69.829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.725.368.137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн.
 
Ирүүлсэн хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.
 
Өнөөдрийн байдлаар /2024.03.05/ 701.532.900 төгрөгийн 41.484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан хүргэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Хандив, тусламжийг малчдад хүргэх ажил үргэлжилж байна  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй