Шууд Chart

Хууль сурталчлах ажил Сүхбаатар аймагт үргэлжилж байна

2024-03-05 16:46:19

Зүүн бүсийн аймгуудын иргэдэд 2023 оны намрын чуулганаар Шинэчлэн батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль, 2023 оны хаврын чуулганаар батлагдан энэ оны эхнээс мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын багц хуулийг танилцуулж, санал солилцох ажлын хэсэг хоёр дахь өдрөө Сүхбаатар аймагт ажиллаж ажиллаж байна.

Тус ажлын хэсгийг Хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, УИХ-ын НББХ-ны гишүүн Ц.Идэрбат ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Монгол Улсын Ерөнхий сайдын Зүүн бүс хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Уулзалтын эхэнд бид Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзаж ажлын зорилгоо танилцуулж хүүхэд хамгааллын орчин, орон нутгийн бодлого, хууль батлагдсантай холбогдуулан дагалдан гарах дүрэм, журмын талаар санал солилцлоо.

Эх сурвалж: ХНХЯ


Хууль сурталчлах ажил Сүхбаатар аймагт үргэлжилж байна  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй