Шууд Chart

Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулганд 500 гаруй алба хаагч оролцож байна

2024-03-06 10:32:53

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга” уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэ жилийг “Ахлагч нарын  жил” болгон зарлаж, алба хаагчдын албаны эрхзүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд  олон  талт ажлыг төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь энхүү чуулган юм.

Чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй ахлагч нарын төлөөлөл бүхий 500 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагаас нийт 70 орчим алба хаагч оролцож, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд ахлагч нарын манлайлал, оролцоо, эмэгтэй ахлагч нарт тулгамдаж буй асуудал-шийдэл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулганд 500 гаруй алба хаагч оролцож байна  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй