Шууд Chart

"Нэг сар-нэг дүүрэг" аян үргэлжилж байна

2024-03-06 12:13:21

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг угтан Нийслэлийн Онцгой байдлын газраас Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудын хэрэгжилтийг хангуулж нутагшуулах, алба хаагчдыг чадавхыг сайжруулах зорилгоор “Нэг сар-Нэг дүүрэг” аяныг зохион байгуулж байна.

Тус аян Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс амжилттай эхэлсэн.

Арга хэмжээний хүрээнд тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүнд чадавхын сургалт зохион байгуулж, хамрах хүрээний ажлын байрны дарааллыг тогтоож, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, арга зүйгээр ханган ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


"Нэг сар-нэг дүүрэг" аян үргэлжилж байна  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй