Үндэсний статистикийн хорооны даргын 2022 оны А/172 дугаар тушаалаар “Хүүхдийн эрх, хамгааллын статистикийн үзүүлэлт тооцох аргачлал”-ыг баталсан байдаг. Энэхүү аргачлалын зорилго нь хүүхдийн эрх, хамгааллын статистикийн үзүүлэлтүүдийг тооцох, олон улсын нийтлэг арга зүйд нийцүүлэн өөрийн улс орны онцлогийг тусгасан нэгдсэн ойлголт, арга зүйгээр статистикийн мэдээлэл гаргагч болон хэрэглэгчийг хангах явдал юм.
Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн 2024.03.05-ны өдрийн хурлаар хүүхдийн эрх, хамгааллын статистикийн 10 бүлгийн 169 үзүүлэлтийг тооцох арга зүй, мэдээллийн эх үүсвэр, нөхөх заавар, маягтуудыг 100 хувийн саналаар дэмжлээ. ҮСХ-ны даргын зөвлөлийн хуралд ХНХЯ-ны Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, ХГБХХЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Чинбат, Мэдээллийн технологи хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэг, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан нар оролцлоо.
Тус маягтуудаар хүүхдийг хүчирхийллийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгааллын чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй үйлчилгээг хэнийг ч орхигдуулахгүйгээр, нийгмийн бүх хүрээнд үзүүлэх, бодлого боловсруулах, үр дүнг үнэлэх, хяналт, шинжилгээ хийхэд шаардлагатай тоо, мэдээллийг бий болгох зорилготой юм.
“Хүүхдийн эрх, хамгааллын статистикийн үзүүлэлт тооцох аргачлал”-ын судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, орон нутагт бүсийн сургалтууд зохион байгуулах ажлыг санхүүжүүлсэн НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөр, ахлах мэргэжилтэн Д.Амараа, А.Амарбал зөвлөх, н.Ариунтуяа зөвлөх, хамтран ажилласан Үндэсний Статистикийн Хорооны Нийгмийн статистикийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газар, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг аймаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Мэдээллийн технологи, хяналт, шинжилгээ үнэлгээний газар, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газар, Гэр бүлийн хөгжлийн газар, Сургалт судалгаа, мэдээллийн төв, аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрууд, 9 үүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсүүдийн удирдлага, мэргэжилтнүүд, Хамтарсан багийн гишүүдэд талархал илэрхийлье.
2024 онд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас албан ёсны статистик тоон мэдээний чанарт анхаарах, программ хангамжийг сайжруулах, анхан шатны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төлөвлөсөн.
Эх сурвалж: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
| Хүүхдийн эрх, хамгааллын албан ёсны статистикийн маягтууд батлагдлаа | ||
| Үзсэн: 1102 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.