Шууд Chart

Оман Улс ITB Berlin 2024 тэмцээнийг албан ёсоор нээлээ

2024-03-06 14:33:07

Энэ жилийн аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэн 3-р сарын 5-7-ны хооронд ХБНГУ-д болж байгаа ба албан ёсны нээлтийн ёслол 3 дугаар сарын 4-нд боллоо. Хэдийгээр уг арга хэмжээ Берлин хотод болдог ч, жил бүр албан ёсны зохион байгуулагч Улс нээлтийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жил Оман Улс сонгогдсон ба давуу эрхтэйгээр өөрийн орны соёл, уламжлал, аялал жуулчлалын салбарыг олон нийтэд танилцууллаа.

Монгол Улсаас аялал жуулчлалын 11 тур оператор компани оролцож байна.

Уг үзэсгэлэнг 1966 онд хийж эхлэхэд 5 орны 9 оролцогчтой байсан бол 2019 онд 181 орны 10,000 төлөөлөгчид оролцож өөрийн орны үзэсгэлэн, сурталчилгааг хийдэг дэлхийн тэргүүлэгч аялал жуулчлалын үзэсгэлэн болсон юм. Нээлтийн ёслолыг 3,000 хүн үзсэн бол гурван өдрийн турш болох үзэсгэлэнд нийт 24,000 хүн оролцох төлөвтэй байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Оман Улс ITB Berlin 2024 тэмцээнийг албан ёсоор нээлээ  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй