Шууд Chart

Цасны нурангид дарагдсан замыг нээжээ

2024-03-07 11:02:12

Баян-Өлгий аймгийн Булган сумын “Улаагчны хавцал” гэдэг газар цасны нуранги үүссэний улмаас Дэлүүн-Булган чиглэлийн орон нутгийн зам хаагдаж зорчих хэсгийн хөдөлгөөн хязгаарлагдсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид хоёр өдрийн турш цас хусаж, 14 км зам гарган зорчих хөдөлгөөнийг хэвийн болгожээ. 

Үүнээс өмнө тус аймгийн Дэлүүн суманд уулын цасны нурангид дарагдан нэг хүн амь насаа алдсан тохиолдол гарсан. Тиймээс цасны нурангиас болгоомжлохыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар


Цасны нурангид дарагдсан замыг нээжээ   
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй