Шууд Chart

Гандантэгчэнлин хийдийн удирдлагуудтай ламхай хүүхдийн асуудлаар хамтран ажиллах санал солилцлоо

2024-03-07 12:24:21

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл хамтран хийдэд шавилан суралцаж байгаа ламхай хүүхдийн эрхийг хангаж ажиллах чиглэлээр Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин Хийдийн хамба лам Д.Жавзандорж болон хийдийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар ламхай хүүхдийн эрхийг хангахад хамтын ажиллагаатай байж, тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал:

Хүүхдийн мэдээлэл, бүртгэл судалгаа, сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

Сүм хийдэд шавилан суралцаж байгаа хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

Хийдэд шавилан суралцаж байгаа хүүхдэд ерөнхий боловсрол олгох асуудалд анхаарч сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

Тус хийдэд мөрдөж байгаа Хүүхэд хамгааллын бодлогыг шинэчлэн боловсруулахад хамтран ажиллах;

Ламхай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах хариуцлагын гэрээг илүү боловсронгуй болгож батлуулахаар боллоо гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ. 


Гандантэгчэнлин хийдийн удирдлагуудтай ламхай хүүхдийн асуудлаар хамтран ажиллах санал солилцлоо  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй