Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан Уур амьсгалын Үндэсний хороо 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Уур амьсгалын Үндэсний хорооны дэргэд мэргэжлийн зөвлөл байгууллаа.
Уур амьсгалын Үндэсний хороог шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, мэдээлэл, зөвлөмжөөр хангах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэрийн зорилтын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд дэд, салбар дэд хороо байгуулна.
Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэрийн зорилтын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Уур амьсгалын дэд хороо байгуулж ажиллахыг салбарын сайд нарт, орон нутагт салбар хороо байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Уур амьсгалын Үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээг дүгнэн хэлэлцэв.
Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдааг хангах, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар болон бусад салбарт 17 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлснээс биелэлт 87.6 хувьтай хэрэгжлээ.
Уур амьсгалын Үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав.
Уур амьсгалын үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдааг хангах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн 3 зорилт, 25 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар баталлаа.
Эх сурвалж: БОАЖЯ
| Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хороо хуралдав | ||
| Үзсэн: 1221 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.