Булган аймгийн хаваржилт хүндэрсэн 12 суманд 300 тонн улаанбуудай, 30 тонн гурил, 15 тонн цагаан будаа, хүнсний багц 40 ширхэг, эрүүл мэндийн багц 40 ширхэг, 5 сумын Засаг даргын Тамгын газарт автомашин хүлээлгэн өглөө.
Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх талаар Монгол Улсын Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч байна.
Монгол Улсын Засгийн газрын 63 дугаар тогтоолоор 100 хувийн хөнгөлөлттэй 100 тонн тэжээл, аймгийн төсөвт зохицуулалт хийх замаар 100 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг зэрэг шийдвэрийг АОК, шуурхай бүлгийн хамтарсан шийдвэрийг тус тус гарган хэрэгжилтийг хангуулж байна.
Улсын Онцгой комиссын даргын 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн “Шуурхай бүлэг томилох тухай” 03 дугаар дугаар тушаалаар томилогдон өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 сумдад 300 тонн улаан буудай, 30 тонн гурил, 15 тонн цагаан будаа, хүнсний багц 40 ширхэг, эрүүл мэндийн багц 40 ширхэг, 5 сумын Засаг даргын Тамгын газарт автомашин зэргийг Засгийн газар, УОК-оос шийдвэрлэж олгох ажлыг тус тус зохион байгуулж хүлээлгэн өглөө гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

| Булган аймагт Шуурхай комисс ажиллаж байна | ||
| Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.