Баяр, амралтын өдрүүдэд хүйтний эрч эрс суларч, 0 хэмд хүрсэн тул шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 9, 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороо, Хан-Уул дүүргийн 23-р хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 9 ажилтан, бусад аж ахуйн нэгж байгууллагаас 13 ажилтан, нийт 43 ажилтан, алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр халиа тошины улмаас үүссэн мөс зөөвөрлөх, ус урсгах (400 метр) сувагчлал татаж, шар усны үерээс урьдчилан сэргийлж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.





| Шар усны үерээс урьдчилан сэргийлж байна | ||
| Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.