Шууд Chart

Мандах сумын ойн барилдаанд улсын харцага Г.Бадрах түрүүллээ

2024-03-10 09:53:53

Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
 
Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо , "Булганхангай хөгжлийн төлөө сан", "Булганхангай" дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЭмСиЭс групп, Богд Банк, Хос хаш оюу ХХК, Гал Хонгор ХХК, Алегротовер ХХК, Хонгор нутаг дэвжээний бөх, улсын начин Э.Батмагнай нар шалгарлаа.
 
Наймд улсын заан Б.Батмөнх, улсын харцага С.Сүхбат, улсын начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан МҮБХ-ны тэргүүлэгч, улсын начин A.Хатансайханд МҮБХ болон ах дүү, хамаатан садан, ажлын хамт олон, найз нөхөд, нутаг орныхон, “Есөн туг” клуб, үе тэнгийн бөхчүүдийн төлөөлөл, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
 
 
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 


Мандах сумын ойн барилдаанд улсын харцага Г.Бадрах түрүүллээ  
Үзсэн: 1619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй