Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14.30-16.30 цагийн хооронд зохион байгуулсан ба Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон судлаач, зөвлөхүүдийн төлөөлөл бүхий Үндэсний хорооны гишүүд оролцлоо.
Энэхүү хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах 5, төрөл нэмүүлэх 17 байгууллагын баримт бичигтэй танилцан, хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: ХНХЯ
| Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо хуралдав | ||
| Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.