Шууд Chart

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифын хөнгөлөлтийг баталлаа

2024-03-11 10:45:41

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд заасан экспортын нүүрсний тээвэрлэлтийн тодорхой хэсгийг төмөр замаар тээвэрлэхтэй холбогдуулан тээвэрлэгч байгууллагад олгох тарифыг уян хатан болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бусад тээврийн төрлүүдтэй өрсөлдөхүйц хөнгөлөлт үзүүлэн, зардлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгосон.

Үүний хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифт тооцох хөнгөлөлтийг баталлаа.

Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифын хөнгөлөлтийг баталлаа  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй