Шууд Chart

Малын сэг зэм устгал, ариутгал халдваргүйжүүлэлт хийх төсвийг шийдвэрлэв

2024-03-11 12:22:52

Байгалийн давагдашгүй үзэгдэл, зудад өртсөн малчид, иргэдэд туслах Монгол Улсын Засгийн газраас томилогдсон шуурхай бүлэг газар дээр нь ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам шар усны үерээс урьдчилан сэргийлэх, малын сэг зэм устгал, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх төсвийг шийдвэрлэн ажиллав. Уг асуудлыг дулааны улирал эхлэхээс өмнө хийж, сэг зэмээ устгах нэн шаардлагатай байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум

УОК-ын Шуурхай бүлэг III хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдаар ажиллаж байна. Хөвсгөл аймаг Төмөр булаг сумын малын хорогдол 11586, Отроор ирсэн малын хорогдол 5830, цасны зузаан гуу жалга хонхор газраа 60-80 см байна.

Зэрлэг амьтдын хорогдол их байна.

Иймд зэрлэг амьтдын идэш тэжээлийн нөөцөд 100 боодол өвс олгох ажлыг зохион байгуулах үүргийг харьяа газарт өгөв.

Эх сурвалж: БОАЖЯ

 


Малын сэг зэм устгал, ариутгал халдваргүйжүүлэлт хийх төсвийг шийдвэрлэв  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй