Шууд Chart

Малчин О.Цолмонгийнх улсаас олгосон улаанбуудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж малдаа өгч байна

2024-03-11 13:13:22

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллаж байна.

Тэрбээр Хэрлэн сумын тавдугаар багийн малчин О.Цолмонгийн хотоор орж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

О.Цолмонгийн бага хүү Ц.Түвшинбаяр ХААИС-д малын их эмчээр суралцаж байгаа аж. Хоёрдугаар курсийн оюутан гэртээ дадлага хийхээр иржээ.

Ц.Түвшинбаяр мэргэжлийнхээ дагуу сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр туршиж, улсаас олгосон улаанбуудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж ядарсан малдаа өгч байна.

Хэдийгээр өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан ч цас зуд, малын хорогдол ихтэй хүнд өвлийг давж байна.

Тиймээс үлдсэн малаа тэнхрүүлж, авч үлдэх нь чухал байгааг хүүгийн ээж Н.Сарангэрэл онцоллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Малчин О.Цолмонгийнх улсаас олгосон улаанбуудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж малдаа өгч байна  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй