Шууд Chart

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2024-03-11 16:49:40

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн  хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг  нар  Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /ОУЭЗХБ/-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ОУЭЗХБ-ын зөвлөх Сара Вуудкок, ОУЭЗХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Хөтөлбөрийн зохицуулагч Б.Баясгалан, Төслийн зохицуулагч С.Агьзул нар оролцож, “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-өө танилцуулж, төслийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаараа санал солилцлоо.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх


Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй