Шууд Chart

Тэгш хамруулах боловсролын онол арга зүйн сургалт боллоо

2024-03-12 11:39:50

Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс, “АНА Центр Монголиа” төвийн зан үйл судлаач Б.Онон нар хамтран “Тэгш хамруулах боловсрол”-ын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулсан байна. 

Сургалтыг тэгш хамруулан сургах боловсролын онол, үзэл баримтлал, тэгш хамруулан сургах боловсролын орчин бүрдүүлэх, сургуулийн дэмжлэгийн багийг бүрдүүлэх, үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, үр дүнтэй хэрэгжүүлэх, үр дүнг тооцох арга зүй, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн онцлог хэрэгцээ, түүнтэй харилцах, ажиллах арга зүй гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулжээ.  

Сургалтад Australian Smart School of Ulaanbaatar бүрэн дунд сургуулийн багш, удирдах ажилтан зэрэг 33 хүн хамрагдлаа гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 


Тэгш хамруулах боловсролын онол арга зүйн сургалт боллоо   
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй