Улаанбуудайгаар мал тэжээх арга технологи болон хаврын улиралд ядарч, доройтсон малыг тэжээж, тэнхрүүлэх тухай сургалтыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран өнөөдөр цахимаар зохион байгууллаа.
Сургалтад 15 сумын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга нар болон холбогдох албан хаагч нар оролцжээ.
Дээрх сургалтад оролцсоноор сумдад Монгол Улсын Засгийн газраас зээлээр олгож буй улаанбуудайг хэрхэн ашиглах арга технологид суралцан, цаашид малчдадаа арга зүйн зөвлөмж, зөвлөгөөг хүргэнэ гэж Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
| Тэжээлийн улаанбуудайгаар мал тэжээх арга технологийн талаар сургалт хийлээ | ||
| Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.