Шууд Chart

Гуравдугаар сарын 15-наас Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна

2024-03-12 13:04:52

Энэ сарын буюу 2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар - Хөх хот,  Хөх хот - Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар боллоо.
Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.

УБТЗ галт тэрэг:  Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 16-ны өдөр (Бямба гараг) Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.

КЖД галт тэрэг: Хөх хот – Улаанбааатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН


Гуравдугаар сарын 15-наас Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна  
Үзсэн: 5220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-14 08:42
1 талдаа том 303600, хүүхэд 180500
Зочин [127.0.0.xxx] 2024-03-13 18:50
Яг хүссэн маршрут байлаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-12 22:25
Хэн явдагийг онгоцноос үнэтэй юм байна.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-12 22:42
Үнэтэй юмаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-12 15:00
Мэндээ унэ хэд вэ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-12 14:49
Үнэ нь хэд вэ?

Бидэнтэй нэгдээрэй