Гамшиг, онцгой байдлын үе дэх Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг Төв аймгийн Зуунмод хотод 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдөр хуралдуулж, цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
Хурлаар онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журмын хэрэгжилт, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд, хамгаалал, ерөнхий зарчим, салбар дундын хамтын ажиллагааны нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, аймаг, орон нутгийн гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Мөн сургуулийн дотуур байранд амьдарч байгаа малчдын хүүхдүүдэд бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч, цас зудтай байгаа бага насны хүүхдүүдтэй айл өрхөөр орж нөхцөл байдалтай танилцан шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллалаа гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.
| Гамшиг, онцгой байдлын үед хүүхдийн эрхийг ханган ажиллах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн Төв аймагт ажиллалаа | ||
| Үзсэн: 717 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.