"Амьдралын шивнээ” радио "Ил захидал" нэртэй шинэ нэвтрүүлэг нээжээ. Монголын Үндэсний Олон Нийтийн радио түүхийн хугацаандаа сонсогч олны эрэлт хэрэгцээнд нийцүүлж, нийтлэл нэвтрүүлгийнхээ бодлогод байнга шинэчлэл хийж иржээ.
1994 онд “Мэдээллийн хорин хором”, “Амьдралын шивнээ” радио "Ил захидал", “Халуун яриа”, “Уран жиргээ”, “Амьдралын харгуй”, “Улс төрийн нэвтрүүлгийн хоёрдугаар танхимаас ярьж байна” зэрэг шинэ нэвтрүүлэг нээж байсан байна.
Мөн “Шаазгайн 9 шагшраа”, мэдээний сонирхолтой цоморлиг, “50:5000” хүүхдийн танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлэг олны хүртээл болгож байжээ.
Энэ нэвтрүүлгүүдийг Радио нэвтрүүлэгт ухуулж номлосон урт сунжруу яриа, ярилцлага их байсныг хасаж бодитой шуурхай мэдээ, сонсогчдын амралт, чөлөөт цагт зориулсан урлаг, уран сайхны болон танин мэдэхүй, хөгжөөн наргиантай нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нээн сонсогчдодоо хүргэж байсан түүхтэй юм.
| "Амьдралын шивнээ” радио ил захидал нэртэй шинэ нэвтрүүлэг нээлээ | ||
| Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.