Шууд Chart

Дархан-Уул аймагт анх удаа LIDER дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг хийлээ

2024-03-12 15:08:12

Азийн хөгжлийн банк, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар хамтран хэрэгжүүлж байгаа “Аймаг хотын ус зайлуулах дэд бүтцийн төлөвлөлт, үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах” төслийн хүрээнд өндөр нарийвчлалтай төхөөрөмж буюу LIDER дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг Дархан-Уул аймагт хийлээ.

Хоёр сарын хугацаанд хийгдсэн тус хэмжилт судалгааны үр дүнг өнөөдөр талууд хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга замаа тодорхойлсон юм.

Дархан-Уул аймаг үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2021-2023 онд аймгийн хэмжээнд нийт 9 байршилд 5813м урт үерийн даланг 5.5 тэр бум төгрөгөөр сэргээж, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд үер усны аюулд өртөж болзошгүй айл өрхүүдийг эрсдэлээс сэргийлсэн байна. Гэхдээ цаашид байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг боломжит хэмжээнд урьдчилан тооцоолж, техник технолгийн дэвшлийг зөв ашигласнаар эрсдэлийн менежментийг оновчтой үнэлж, удирдах боломжтойг энэ үеэр онцолсон юм.

LIDER дрон нь 15 см орчим өндөр нарийвчлалтай, орон зайн нарийвчлалтай том талбайн гадаргуугийн өндрийн зураглал боловсруулдаг, мэдээллийг түргэн шуурхай цуглуулах боломжтой бөгөөд Европын 20 орчим оронд өргөн ашиглагддаг байна. 

Эх сурвалж: НОБГ


Дархан-Уул аймагт анх удаа LIDER дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг хийлээ  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй