Шууд Chart

2024 онд бүх төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна

2024-03-12 17:11:19

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө баталлаа.

2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ.
Авто замын салбарт, долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд шинээр 3 төлбөр авах цэгийг байгуулж, улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулж, олон улсын чанартай 14.891 км авто замын арчлалт, засварын ажлыг зохион байгуулж, хяналтын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: ЗТХЯ


2024 онд бүх төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй