“Эмийн үйлдвэр” компанийн үйлдвэрлэсэн “Фенобарбитал” эмийг зах зээлээс татах ажил үргэлжилж байна.
Тус үйлдвэр эмийн түүхий эдийг улсад бүртгүүлсэн хэр нь “эмээ бүртгүүлээгүй” борлуулсан нь асуудал дагуулсан юм.
Үүгээр зогсохгүй зарим эмийн сан, эмийн үйлдвэр бүртгэлгүй эм зарж байх магадлал өндөр байгаа учраас Мэргэжлийн хяналтын байгууллагын “ерөнхий байцаагчийн” албан даалгавар гарчээ.
Үүгээр бүртгэлгүй эмээ улсад бүртгүүлэх, хугацаа дууссан үйлчилгээ суларсан эмийг зарахгүй байх гээд олон шаардлагыг биелүүлэхийг үүрэгдсэн байна.
Үүний биелэлтийг ирэх 10 дугаар сарын 1-нд шалгахаар болсон талаар дөнгөж сая манай агентлагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэлтсийн дарга Б.Баярболд мэдээллээ.
| “Фенобарбитал” эмийг зах зээлээс татаж байна | ||
| Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.