Шууд Chart

Иргэн-даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг цуцаллаа

2024-03-13 15:45:19

"Монгол эм импекс концерн" ХХК-ийн салбар Баянхонгор эм хангамж ХХК-иас даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2024 оны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт ирүүлсэн бөгөөд 2 талын зөвшилцөл хийлээ.

Зөвшилцлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, "Баянхонгор эм хангамж ХХК-ийн хооронд байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож, цуцаллаа.

Цаашид Баянхонгор эм хангамж ХХК-ийн эмийн сан даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 


Иргэн-даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг цуцаллаа  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй