Шууд Chart

Шар усны үер болон халиа тошингийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд 11 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

2024-03-13 17:11:31

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хаагдсан зам давааг нээх, малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс, тэжээл олгох, ХАА-н биржээр дамжуулан мал махыг малчдын гар дээрээс шууд худалдан авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Хаваржилт хүндэрсэн 12 аймагт нийт 6447 тонн тэжээлийн буудайг малчдад хүргэсний зэрэгцээ 60 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин олгох 9.6 тэрбум төгрөгийг шийдвэрлэн, эхний 11 аймгийн 12 сумын түргэн тусламжийн машин олгоод байна. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаваржилтыг хүндрэл багатай даван туулах,  шар усны үер болон халиа тошин үүсэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилгоор 11 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ОБЕГ


Шар усны үер болон халиа тошингийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд 11 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй