Дорнод аймгийн хоёроос зургаа насны хүүхдүүдийн 74 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.
Энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн барилгын явц төсөв хөрөнгөөс шалтгаалан удааширч, Хэрлэн сумын 11-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга саяхан сууриа тавилаа.
Ерөнхий боловсролын сургуульд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн зургаан настнуудыг элсүүлэх зорилгоор энэ зун 14 сумын 22 багт гэр цэцэрлэг ажиллуулж, Японы хүүхдийг ивээх сангийн төслийг таван суманд хэрэгжүүлж байна гэж Дорнод аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Н.Өнөрцэцэг хэллээ.
| Дорнод аймаг цэцэрлэгийн насныхандаа анхаарч байна | ||
| Үзсэн: 1154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.