Шууд Chart

Зудын гамшгийн хор уршгийн арилгахад хамтран ажиллана

2024-03-14 14:20:31

УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга хатагтай Ямаками Юкино болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар зудын улмаас үүссэн хор уршгийг арилгах ажлын хүрээнд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хорогдсон малын сэг зэмийг устгахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Зудын гамшгийн хор уршгийн арилгахад хамтран ажиллана  
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй