Шууд Chart

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзаж, санал солилцжээ

2024-03-15 09:47:07

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байгаатай холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд, харуул хамгаалалтын байгууллагын холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, харуул хамгаалалтын боловсон хүчин бэлтгэх сургалт, цагдаагийн байгууллагаас тавих хяналт шалгалтын чиглэлээр мэдээлэл өгч, гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсов.

Мөн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах талаар санал солилцлоо.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ууганбаяр, Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар нарын албаны төлөөлөл болон Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо, Монголын хамгаалалтын байгууллагуудын төв холбоо, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг 170 гаруй хуулийн этгээдийн төлөөлөл оролцлоо гэж ХЗДХЯ-наас мэдээллээ. 


Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзаж, санал солилцжээ  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй