Шууд Chart

Улаанбаатар-Хөх хот чиглэлд галт тэрэг аялж эхэллээ

2024-03-15 10:32:30

2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар - Хөх хот, Хөх хот - Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг Даваа, Баасан гараг бүр аялахаар болсон. 
 
Энэ чиглэлд Улаанбаатар төмөр зам болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.
 
УБТЗ галт тэрэг: Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр (Баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, гуравдугаар сарын 16-ны өдөр (Бямба гараг) Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, гуравдугаар сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.
 
КЖД галт тэрэг: Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, гуравдугаар сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, гуравдугаар сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.
 
 
Эх сурвалж: ЗТХЯ

Улаанбаатар-Хөх хот чиглэлд галт тэрэг аялж эхэллээ   
Үзсэн: 2740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй