Шууд Chart

Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" руу нүүлгэн шилжүүлнэ

2024-03-15 11:02:21

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг зохион байгуулсан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, стратегийн чухал ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Монголын Арьс, ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" руу нүүлгэн шилжүүлж, тус үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байршлын хөрсний бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх юм байна.

Мөн арьс, ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломж бүрдэнэ гэлээ. 


Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" руу нүүлгэн шилжүүлнэ  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй