Шууд Chart

Лондон хотод “Ашигт малтмалын боловсруулалт ба эргэлтийн эдийн засаг” бизнес форум болж байна

2024-03-15 14:32:37

Их Британийн чухал түүхий эдийн нөөц боломжуудтай танилцуулах зорилго бүхий “Ашигт малтмалын боловсруулалт ба эргэлтийн эдийн засаг” бизнес форум Лондон хотноо энэ сарын 11-15-ны хооронд болж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл тус форумд оролцож, өөрийн орны чухал ашигт малтмалын чиглэлээрх төслүүдийн талаар танилцуулга мэдээлэл өглөө.

Манай улс ИБУИНХУ-тай геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ чиглэлд шинэ техник технологи нэвтрүүлэх асуудлаар харилцан санал солилцож байна. 

Энэхүү айлчлалаар Монгол Улс газрын ховор элемент, чухал ашигт малтмалын хайгуул, судалгааны ажилд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж УУХҮЯ-наас мэдээллээ. 


Лондон хотод “Ашигт малтмалын боловсруулалт ба эргэлтийн эдийн засаг” бизнес форум болж байна  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй