Шууд Chart

Мал эмнэлгийн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд санамж бичиг байгууллаа

2024-03-16 09:05:12

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, доктор Т.Эрдэнэчулуун нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа малын эмч, мэргэжилтэн, албан хаагчид мал эмнэлгийн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцох чиглэлээр урт болон богино хугацааны сургалт, дадлагад хамрагдах, улмаар хамтарч эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх суурь тавигдах юм.

Энэхүү ажлын хүрээнд олон улсад хэрэглэгддэг мал эмнэлгийн эдийн засгийн дэвшилтэт арга зүйтэй танилцах, судлах, нутагшуулах талаар төсөл хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлж, малын эмч нарын эдийн засгийн мэдлэг чадавхыг нэмэгдүүлэх шинэ арга зүйг нэвтрүүлэх зорилготой юм гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 


Мал эмнэлгийн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй