Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох үүрэг бүхий орон тооны бус Ажлын хэсгийн хурал боллоо.
Хурлаар Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журамд заасны дагуу шүүхийн шийдвэртэй 12 хохирогчид 159 сая төгрөг олгуулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулахаар шийдвэрлэв.
Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журамд зааснаар гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох ажлыг 2012 оноос хойш зохион байгуулж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
| Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох асуудлаар хуралдлаа | ||
| Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.