Шууд Chart

"УБТЗ" ХНН: Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна

2024-03-20 09:45:59

Зам, тээврийн хөгжлийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тээврийн үйлчилгээг илүү ойртуулох зорилгоор салбарын хэмжээнд “Ээлтэй тээвэр” зорилтыг дэвшүүлээд буй.

Энэ хүрээнд Улаанбаатар төмөр зам ХНН нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгт 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна.

Мөн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулсан "УГТАН АВАХ" үйлчилгээг захиалж, галт тэрэг хөдлөх цаг болтол амрах, халуун хоол, цайгаар үйлчлүүлэх, галт тэргэнд аюулгүй суулгаж өгөх үйлчилгээ авах боломжтой юм гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.


"УБТЗ" ХНН: Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна   
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй