Шууд Chart

Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

2024-03-20 10:02:32

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
 
Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулахад
 
- Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх;
 
- Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх;
 
- Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх;
 
- Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх;
 
- Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;
 
- Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
 
 
Эх сурвалж: ОБЕГ

 


Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ  
Үзсэн: 5096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Үнэн үг [127.0.0.xxx] 2024-03-23 10:35
Хавар болж, нэмэх градустай болж байгаа үед түр зуур цасан болон шороон шуурга шуурч өмнөх өдрүүдээс л сэрүүснэ биздээ. Хүйтрэлээ гээд хаана хүрдэг юм. Хэт сүржин, хүмүүсийн сэтгэлд дарамт үзүүлсэн гарчиг өгөх юм. Өвлийн улиралтай Монгол оронд хүйтрэнэ гэдгийг -40, -50 градусыг л ойлгоно биз дээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-23 14:01
Havar namriin notion tsas shuurga baigliin onts uzegdel ayul daguuldag gej meddegui maluu

Бидэнтэй нэгдээрэй