Нийслэлийн онцгой байдлын газраас алба хаагчдад усанд сэлэлт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох ээлжит сургалтыг өнөөдрөөс эхлүүллээ.
Тус газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд алба хаагчдын бие бялдрын хэвийн үзүүлэлт чийрэгжилтийг хангах, усанд сэлэлт, шумбалт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох зорилгоор сургалтыг Чингэлтэй дүүргийн Усан спорт сургалтын төвд зохион байгуулж байна. Сургалтын ажиллагааг нээж тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан алба хаагчдад амжилт хүслээ.
Эх сурвалж: НОБГ
| Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ | ||
| Үзсэн: 1377 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.